Thursday, April 19, 2018

Бариа засал гэж юу вэ?

БАРИА ЗАСАЛ, МАССАЖ ХОЁР ОГТ ӨӨР ЗҮЙЛ- 
-Бариа засал гэж яг юу юм бэ. Манайд бариа заслын талаархи ойлголт ямар түвшинд байдаг вэ?
-Бариа засал гэдэг нэгдүгээрт, эмчилгээний чанартай, хоёрдугаарт шинжлэх ухааны үндэстэй, гуравдугаарт зөв дэс дараалалтай уламжлалт анагаах ухаан болон Европын анагаах ухаан хосолсон эмчилгээний арга юм. Эм тан хэрэглэхгүйгээр хүний мэдрэлийн цэгүүдэд даралт, нухалт хийх замаар хүний биеийг сэргээж өгдөг. Yumeiho Theraphy нэртэй эмчилгээний бариа засал бол өвчнөөс урьдчилан сэргийлэх болон өвдсөний дараахь эмчилгээ хийх зорилгоор анх гаргасан Дорно дахины олон бариа засал дотроос шинжлэх ухааны үндэстэйгээр, хүний биеийн анатомийн бүтцийн хийн судлын дагуу зохион байгуулалтад оруулсан бариа засал. Би 2005 онд Японы Нагоя хотод “Yumeiho Theraphy” гэдэг сургуульд сураад, Солонгост гурван жил уламжлалтын эмнэлэгт ажиллаж байгаад Монголдоо ирээд “Увдист мутар” мэргэжлийн бариа заслын газар ажиллуулаад зургаан жил болж байна.
-Бариа засал, массаж хоёр хоорондоо ямар ялгаатай вэ?
-Манайд ихэвчлэн массаж хийдэг газрууд их байна. Бүтэн биеийн, алжаал тайлах гэх мэт. Хүмүүс бариа засал, массаж хоёрыг хооронд нь ялгаж салгаж чадахгүй байна. Эмчилгээний бариа засал гэж юу вэ, алжаал тайлах массаж гэж юу вэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Бариа заслыг хүний биеийн анатомийн бүтцэд тааруулж, эмч болон сувилагч мэргэжилтэй, анагаахын дээд мэргэжил бүхий хүн хийх ёстой. Массаж бол улс орон бүрт байдаг, хүний биеийн алжаал тайлж, тайвшруулж амраах зорилготой. Дотроо олон ангилалтай. Манай Монголд сүүлийн үед массажны газрууд нэмэгдэж, үүнийг дагаад биеэ үнэлэлт нэмэгдсэнийг хүн бүр мэдэж байгаа. Гэтэл массаж гэдэг үгтэй хамт бариа засал гэдэг үг хоршиж хэрэглэгдээд байгаад асуудал байна. Өөрөөр хэлбэл “бариа засал, массаж” гэсэн хаяг бүхий маш олон газар биеэ үнэлэлт зохион байгуулж байгаа нь эмчилгээний зориулалттай үйл ажиллагаа болох мэргэжлийн бариа заслын нэр хүндийг ихээр унагаж байгаа.

No comments:

Post a Comment

Нурууны суултын хор уршиг

Нурууны суултын хор уршиг Нурууны суулт үүсэх олон шалтгаан байдаг . Жишээ нь : Хүнд зүйл өргөх , Гэмтэл бэртэл авах, суудлын ажил уда...