Хүйтэн хийг арилгаж, цусны эргэлтийн үйл ажиллагааг сайжруулж, хавдар хөөн өвдөлтийг намдаахын дээр хүний биеийн арга билгийн тэнцвэрийг зохицуулан ядаргаа тайлж, бие махбодыг сайжруулдаг. Бумба тавих засал нь Хятадын уламжлалт эмчилгээний арга юм. Бумба нь тухайн хэсгийнхээ арьсыг сорж тэр хэсэгт цус ихээр "хуруулдаг" гэж хэлж болно. Үүний үр дүнд хүйтэн хийг арилгаж, судлыг цэвэрлэн, цусны эргэлтийн үйл ажиллагааг сайжруулж, хавдар хөөн өвдөлтийг намдаадгийн дээр хүний биеийн арга билгийн тэнцвэрийг зохицуулан ядаргаа тайлж, бие махбодыг сайжруулдаг.
1. Дулаацуулах үйлчилгээ
Бумба тавих засал нь биеийн хэсэг арьсанд дулаацуулах үйлчилгээ үзүүлдэг. Дулаан мэдрэмж өгч судсыг тэлж өргөсгөн цусны эргэлт сайжруулдаг. Мөн цусны эргэлтийг хэвийн болгож, бодисын солилцоог сайжруулан биеийн доторх муу бодисыг гадагшлуулахын дээр биеийн эсэргүүцэл сайжруулж, халууныг хөөж хор тайлах үйлчилгээтэй.
2. Тэнцвэржүүлэх үйлчилгээ
Бумба тавих засал нь дулаан болон биеийн даралтыг тэнцвэржүүлэх үндсэн дээр эхний үйлчилгээ нь мэдрэлийн системийг зохицуулж, дараа нь цусны бичил эргэлт сайжруулан бодисын солилцоог нэмэгдүүлнэ. Цусны бичил эргэлтийн гүйцэтгэх гол үүрэг чадавхи нь цус бодисын хоорондох солилцоо юм. Гүйцэтгэх үйл ажиллагаа, чадавхийн зохицуулалт нь физиологи, патологийн асуудалд чухал ач холбогдолтой. Мөн тунгалагийн эргэлтийг сайжруулдаг.
3. Ижил бус Бумба заслын үүрэг
Ижил бус бумба тавих засал нь өөр өөрийн гэсэн онцгой үүрэгтэй. Тухайлбал, гулгуур бумба засал нь эрүүл мэндийн хусах эмчилгээний үр нөлөөтэй ижил төстэй, арьсыг амраан амьсгалуулж, арьсанд тэжээл өгөхийн дээр хөлсний болон тосны булчирхайн шүүрлийн үйл ажиллагаанд ашигтай үйлчилгээ үзүүлж байдаг. Мөн үе мөч, шөрмөсний уян хатан чанарыг дэмжиж, тэр хэсгийн цусны эргэлтийг сайжруулахын дээр булчингийн хатингаршлаас сэргийлэн ходоодны гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, ходоод гэдэсний болон дотор эрхтний шүүрлийн үйл ажиллагааг нэмэгдүүлдэг. Энэ нь мөн биеийн судсаар хураагдах цус зүрх руу буцаж урсах үйл ажиллагааг сайжруулж, цусны их эргэлтийн саатлыг багасган, зүрхний үйл ажиллагааны дарамтыг бууруулахын дээр булчингийн, дотор эрхтний цусан хангамжийг сайжруулдаг. Хөнгөн зөөлөн арга нь мэдрэлийн системийг тайвшруулж, ширүүн түргэн арга нь мэдрэлийн системийг хөөрүүлэх үйлчилгээтэй.

No comments:
Post a Comment