Thursday, April 19, 2018

Нурууны суултын хор уршиг


Нурууны суултын хор уршиг
Нурууны суулт үүсэх олон шалтгаан байдаг . Жишээ нь : Хүнд зүйл өргөх , Гэмтэл бэртэл авах, суудлын ажил удаан хийх гэх мэт. Суудлын ажилтай хүмүүс дасгал хөдөлгөөн хийхгүй удаан сууж ажилснаар бүсэлхийгээр чилж хөших , булчин зангирах , суудлын мэдрэл дарагдах, мөн нугалам хоорондын зөөлөн эд шахагдаж мэдрэлийн судсаа дараснаас тэр хэсэгт өвчин орж тухайн мэдрэлийн судастай холбоотой эд эрхтнүүд хямардаг. Үүнээс үүдэн Нойргүйдэх, ажлын ачаалал даахаа болих, дотор эрхтэнүүд хямрах, ядарч сульдах, бие хөших гэх мэт шинжүүд илэрдэг .

Бумба тавихын ач холбогдол


Хүйтэн хийг арилгаж, цусны эргэлтийн үйл ажиллагааг сайжруулж, хавдар хөөн өвдөлтийг намдаахын дээр хүний биеийн арга билгийн тэнцвэрийг зохицуулан ядаргаа тайлж, бие махбодыг сайжруулдаг. Бумба тавих засал нь Хятадын уламжлалт эмчилгээний арга юм. Бумба нь тухайн хэсгийнхээ арьсыг сорж тэр хэсэгт цус ихээр "хуруулдаг" гэж хэлж болно. Үүний үр дүнд хүйтэн хийг арилгаж, судлыг цэвэрлэн, цусны эргэлтийн үйл ажиллагааг сайжруулж, хавдар хөөн өвдөлтийг намдаадгийн дээр хүний биеийн арга билгийн тэнцвэрийг зохицуулан ядаргаа тайлж, бие махбодыг сайжруулдаг. 
1. Дулаацуулах үйлчилгээ
Бумба тавих засал нь биеийн хэсэг арьсанд дулаацуулах үйлчилгээ үзүүлдэг. Дулаан мэдрэмж өгч судсыг тэлж өргөсгөн цусны эргэлт сайжруулдаг. Мөн цусны эргэлтийг хэвийн болгож,  бодисын солилцоог сайжруулан биеийн доторх муу бодисыг гадагшлуулахын дээр биеийн эсэргүүцэл сайжруулж, халууныг хөөж хор тайлах үйлчилгээтэй.
2. Тэнцвэржүүлэх  үйлчилгээ
Бумба тавих засал нь дулаан болон биеийн даралтыг тэнцвэржүүлэх үндсэн дээр  эхний үйлчилгээ нь мэдрэлийн системийг зохицуулж, дараа нь цусны бичил эргэлт сайжруулан бодисын солилцоог нэмэгдүүлнэ. Цусны бичил эргэлтийн гүйцэтгэх гол үүрэг чадавхи нь цус бодисын хоорондох солилцоо юм. Гүйцэтгэх үйл ажиллагаа, чадавхийн зохицуулалт нь физиологи, патологийн асуудалд чухал ач холбогдолтой.  Мөн тунгалагийн эргэлтийг сайжруулдаг.
3. Ижил бус Бумба заслын үүрэг
Ижил бус бумба тавих засал нь өөр өөрийн гэсэн онцгой үүрэгтэй. Тухайлбал, гулгуур бумба засал нь эрүүл мэндийн хусах эмчилгээний үр нөлөөтэй ижил төстэй, арьсыг амраан амьсгалуулж, арьсанд тэжээл өгөхийн дээр хөлсний болон тосны булчирхайн шүүрлийн үйл ажиллагаанд ашигтай үйлчилгээ үзүүлж байдаг. Мөн үе мөч, шөрмөсний уян хатан чанарыг дэмжиж, тэр хэсгийн цусны эргэлтийг сайжруулахын дээр булчингийн хатингаршлаас сэргийлэн ходоодны гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, ходоод гэдэсний болон дотор эрхтний шүүрлийн үйл ажиллагааг нэмэгдүүлдэг. Энэ нь мөн биеийн судсаар хураагдах цус зүрх руу буцаж урсах үйл ажиллагааг сайжруулж, цусны их эргэлтийн саатлыг багасган, зүрхний үйл ажиллагааны дарамтыг бууруулахын дээр булчингийн, дотор эрхтний цусан хангамжийг сайжруулдаг. Хөнгөн зөөлөн арга нь мэдрэлийн системийг тайвшруулж, ширүүн түргэн арга нь мэдрэлийн системийг хөөрүүлэх үйлчилгээтэй.

Бариа засал гэж юу вэ?

БАРИА ЗАСАЛ, МАССАЖ ХОЁР ОГТ ӨӨР ЗҮЙЛ- 
-Бариа засал гэж яг юу юм бэ. Манайд бариа заслын талаархи ойлголт ямар түвшинд байдаг вэ?
-Бариа засал гэдэг нэгдүгээрт, эмчилгээний чанартай, хоёрдугаарт шинжлэх ухааны үндэстэй, гуравдугаарт зөв дэс дараалалтай уламжлалт анагаах ухаан болон Европын анагаах ухаан хосолсон эмчилгээний арга юм. Эм тан хэрэглэхгүйгээр хүний мэдрэлийн цэгүүдэд даралт, нухалт хийх замаар хүний биеийг сэргээж өгдөг. Yumeiho Theraphy нэртэй эмчилгээний бариа засал бол өвчнөөс урьдчилан сэргийлэх болон өвдсөний дараахь эмчилгээ хийх зорилгоор анх гаргасан Дорно дахины олон бариа засал дотроос шинжлэх ухааны үндэстэйгээр, хүний биеийн анатомийн бүтцийн хийн судлын дагуу зохион байгуулалтад оруулсан бариа засал. Би 2005 онд Японы Нагоя хотод “Yumeiho Theraphy” гэдэг сургуульд сураад, Солонгост гурван жил уламжлалтын эмнэлэгт ажиллаж байгаад Монголдоо ирээд “Увдист мутар” мэргэжлийн бариа заслын газар ажиллуулаад зургаан жил болж байна.
-Бариа засал, массаж хоёр хоорондоо ямар ялгаатай вэ?
-Манайд ихэвчлэн массаж хийдэг газрууд их байна. Бүтэн биеийн, алжаал тайлах гэх мэт. Хүмүүс бариа засал, массаж хоёрыг хооронд нь ялгаж салгаж чадахгүй байна. Эмчилгээний бариа засал гэж юу вэ, алжаал тайлах массаж гэж юу вэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Бариа заслыг хүний биеийн анатомийн бүтцэд тааруулж, эмч болон сувилагч мэргэжилтэй, анагаахын дээд мэргэжил бүхий хүн хийх ёстой. Массаж бол улс орон бүрт байдаг, хүний биеийн алжаал тайлж, тайвшруулж амраах зорилготой. Дотроо олон ангилалтай. Манай Монголд сүүлийн үед массажны газрууд нэмэгдэж, үүнийг дагаад биеэ үнэлэлт нэмэгдсэнийг хүн бүр мэдэж байгаа. Гэтэл массаж гэдэг үгтэй хамт бариа засал гэдэг үг хоршиж хэрэглэгдээд байгаад асуудал байна. Өөрөөр хэлбэл “бариа засал, массаж” гэсэн хаяг бүхий маш олон газар биеэ үнэлэлт зохион байгуулж байгаа нь эмчилгээний зориулалттай үйл ажиллагаа болох мэргэжлийн бариа заслын нэр хүндийг ихээр унагаж байгаа.

бариа



Бариа засал



төвөд хэл2



төвд хэл


Friday, April 13, 2018

ишлэл






Бариа засал


УАУ


эрүүл амьдрал

                                                Эрүүл зөв амьрал

Таны шинэ онд хийх зүйлсийн жагсаалтад “зөв зохистой хооллох” орсон л байх тийм үү? Бидний ихэнх нь 1-р сард энэ амлалтыг өөртөө өгдөг боловч 3-р сар гэхэд хуучин идэх зуршилууд маань аль хэдийн хүрч ирээд тухалчихсан байдаг.  Амжилттай хэрэгжүүлж чадаагүйн шалтгаан нь магадгүй та нэг дор хэт олон зүйлийг хийх гэж хичээсэн байх эсвэл та “зөв зохистой хооллох” гэдэг яг юу болох тухай нэг их бодож үзээгүй байх. Зөв зохистой хооллоно гэдэгт хоолоо зөв сонгохоос хамаагүй их зүйл багтана. Энэ нь мөн тохирсон хоолыг тохирсон цагт иднэ гэсэн үг юм. Энд зөв зохистой хооллох талаар 7 зөвлөгөөг дурдлаа.

Өглөө босонгуутаа хоолло. Та дөнгөж сэрэнгүүтээ ямар нэг зүйл идэх албагүй гэхдээ өглөөний ундаа уух нь маш чухал. Өглөөний унд тогтмол уудаг хүмүүс жингээ барьж чаддаг байхад уудаггүй хүмүүс идээгүй хоолоо нөхөхийн тулд өдрийн хоолоо хэтрүүлэн идэх хандлагатай байдаг.  Хэрэв та өглөө нэг их юм идэж чаддаггүй бол нэг аяга овъёосонд нунтаг уураг хутган, эсвэл бага зэргийн шинэхэн жимсийг нэг халбага бяслаг эсвэл тарагтай эсвэл нунтаг уураг, сүү, жимсийг холин уургийн ундаа хийж ууж болно.

Хүнсээ цуглуулахаар явахаасаа өмнө хоолло. Хэрэв өлсөж байгаа үедээ хүнсээ цуглуулвал та чихрийн дэлгүүрт орсон хүүхэд шиг л байх бөгөөд танд бүх зүйл л амттай, авчихмаар санагдана. Гарахаасаа өмнө уураг агуулсан шоколад, бага зэргийн жимс эсвэл атга самар идэхэд танд бүх зүйл авмаар санагдахгүй.  Мөн авах зүйлсийнхээ жагсаалтыг гаргаж түүнийгээ ягштал дагаж мөрдөөрэй.

Өөх тос идэхдээ зөв зохистой хоолло.  Бид хоол тэжээлд багахан хэмжээний өөх тосыг заавал агуулагдах ёстой байдаг гэвч бидний ихэнх нь дэндүү ихийг иддэг. Загас, модны самар, олив, авокадо жимс зэрэгт байгалаасаа агуулагддаг зарим төрлийн өөх тос нь бусад өөх тостой харьцуулахад эрүүл байдаг юм. Эрүүл өөх тос нь хоолонд амт нэмдэг учир саладандаа авокадо жимс, самар эсвэл жигнэсэн ногоондоо жаахан оливийн тос нэмэн хачирлаж болно.

Дасгал хийхийнхээ өмнө хоолло. Та ялангуяа өглөө эрт дасгал хийдэг бол дасгал хийхийнхээ өмнө эрч хүчээ сэлбэх хэрэгтэй. Хэрвээ өмнө нь хооллох цаг зав бага байдаг бол смүүти, шөл эсвэл тараг зэрэг амархан шингэдэг хоолнууд танд яг тохирно. Хэрэв гарахаасаа өмнө хоолоо шингээх хангалттай цаг танд байгаа бол эрч хүч авах зорилгоор буудайны бүтэн үрийн талх, бор будаа, гоймон, жимс, ногоо зэрэг эрүүл нүүрс усыг их хэмжээгээр агуулсан хоол идээрэй.

Дасгал хийснийхээ дараа хоолло. Дасгал хийсний дараа таны бие махбод эрч хүчгүй болдог тул дасгал хийж дууссанаас хойш 30-45 минутын дотор заавал хооллохыг хичээгээрэй. Таны булчин нүүрс усныхаа нөөцийг сэлбэх зорилгоор  жимс, ногоо, үр тариаг мөн сэргэх зорилгоор бага зэргийн уураг авахыг хүсдэг.

Гадуур хооллохоосоо өмнө хоолло.  Одоо үед бид гадуур маш их хооллодог болсон учир гадуур хооллох гэдэг нь нэг их сүртэй зүйл биш болсон. Гадуур хооллох үедээ үнэтэй хоол авах хүслээ хойш тавиарай.  Хэрэв та калорио багасгахыг хичээж байгаа бол нэг хоолыг найзтайгаа хувааж идэн өөртөө салад нэмж захиалаарай. Эсвэл цардуул ихтэй хачирыг идэхгүй үлдээж оронд нь ногооноос хоёр дахин ихийг идэж болно. Амтлагч, соус зэргийг тусад нь авсанаар та тэдгээрээс хэр их идэхээ өөрөө хянах боломжтой.

Оройн цагаар зөв хоолло.  Маш олон хүн өдрийн турш маш бага зүйл иддэг эсвэл бүр өглөөний цай, өдрийн хоолыг идэхгүй өнгөрөөдөг боловч оройн хоол болон унтахаасаа өмнө маш их хэмжээний калори агуулсан хоол идчихдэг. Гэвч идэх ёстой зүйлийнхээ ихэнхийг оройн цагаар идэхэд таны тархи болон булчин  өдрийн турш биеийн хүчний болон оюуны хөдөлмөрт шаардагддаг эрч хүчээ авч чаддаггүй. Тиймээс оронд нь нэг өдөрт авах ёстой калорио хоолнууд болон зуушнууддаа тэнцүү хуваарилан авах хэрэгтэй. Хэрэв оройн хоолны дараа иддэг зууш таны жинг нэмэхэд нөлөөлж байвал оройн хоолоо идэнгүүтээ шүдээ угааж заншаарай.  Энэ нь “өнөөдрийн хувьд идэх ёстой зүйлээ идэж болсон” гэдгийг танд сануулах хамгийн шилдэг аргуудын нэг юм.


Нурууны суултын хор уршиг

Нурууны суултын хор уршиг Нурууны суулт үүсэх олон шалтгаан байдаг . Жишээ нь : Хүнд зүйл өргөх , Гэмтэл бэртэл авах, суудлын ажил уда...